본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хотод суугаа Монгол Улсын Консул Ц.Жадамбааг хүлээн авч уулзлаа

2026-01-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC05722.JPG

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 1 сарын 28-ны өдөр тус Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчилсан Бүсан хотод сугаа Монгол Улсын Консул Ц.Жадамбааг хүлээн авч уулзан 2 талын болон Монгол Улсын орон нутгийн захиргаад хоорондын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тус газарт айлчилсан Консул Ц.Жадамбааг халуун дотноор хүлээн авч, NEAR Холбооны сүүлийн үеийн үйл ажиллагаа, Монгол улсын гишүүн орон нутгийн захиргаадтай явуулсан хамтын ажиллагаа, харилцаа, мөн энэ жил болох NEAR Холбооны гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.


▲ “Тэрээр мөн ‘Монгол Улсын 22 аймаг бүгд NEAR-д нэгдэн Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээнд тогтмол хамрагдаж байгаа нь NEAR-тай тогтоосон харилцаа хамтын ажиллагаа нягт байгааг тодхон харуулж байна’ хэмээн онцлоод NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хамгийн том олон талт солилцооны талбар болон хөгжихөд Монголын гишүүн орон нутгийн захиргаадын оролцоо, бодит хувь нэмэр онцгой ач холбогдолтой байсныг өндрөөр үнэллээ.”

▲ Тэр дундаа Монголын орон нутгийн захиргаадын санаачилгаар эхлүүлсэн NEAR Холбооны гишүүн нутгуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж, нийт суралцагчдын тал хувийг Монголын төрийн албан хаагчид бүрдүүлж байгаа нь энэхүү сургалт бодит үр өгөөжтэй, хэрэгцээ шаардлагад нийцсэнийг илтгэж байна. Мөн өнгөрсөн жил зохион байгуулсан хүүхдийн гар зургийн уралдаанд Монгол Улсаас оролцсон сурагч тэргүүн байр эзэлснийг дурдаад ирээдүй хойч үеийн харилцаа, солилцооны бодит үр шим ийнхүү тодорхой болж байгааг онцлон тэмдэглэв.



Консул Ц.Жадамбаа энэ удаагийн NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт хийсэн  айлчлалаар дамжуулан NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг гүн гүнзгий ойлгосон төдийгүй тус газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлж буй Гёнсанбүг мужийн олон улсын түвшинд оруулж буй хувь нэмрийг ч өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

▲ Тэрээр мөн “2025 онд томилогдсон эхний жилдээ хамаарах тойрог дахь Монгол иргэдийн ахуй амьдрал, нөхцөл байдлыг судалж, анхаарч ажилласан бол энэ жилээс эхлэн Консулын тойрог дахь Бүсан, Үльсан, Дэгү, Гванжү хот болон Гёнсанбүг, Гёнсаннам, Жолланам мужийн голлох холбогдох байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бодитоор, идэвхтэй өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний эхний алхам нь энэхүү айлчлал юм” хэмээв.

▲ Мөн тэрээр NEAR нь төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр зэрэг төслүүдээр дамжуулан орон нутгийн төрийн албан хаагчдын бодит чадавхыг сайжруулж, Солонгос–Монголын орон нутгийн захиргаадын хамтын ажиллагаанд гүүр, холбогч үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлээд, цаашид гадаад харилцааны үйл ажиллагаандаа NEAR-ын ач холбогдол, үйл ажиллагааг идэвхтэй сурталчлахын зэрэгцээ орон нутгийн захиргаадын хамтын ажиллагаа шаардлагатай үед Консулын газрын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.


Нөгөөтэйгүүр, Консул Ц.Жадамбаа нь Монгол Улсын Ардчилсан намын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын дарга зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан туршлагатай төрийн өндөр албан тушаалтан бөгөөд Сөүл Үндэсний Их Сургуульд Технологийн менежмент, Мэдээллийн технологи бодлого, төлөвлөлтийн инженер, Инженерийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, Солонгосын нийгэм, тогтолцоог сайн мэдэх дипломатч юм. Тэрээр 2025 оны 3-р сард Бүсан хот дахь Монгол Улсын Консулаар томилогдон ажиллаж эхэлжээ.