본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консултай уулзалт хийв

2026-01-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён 1 сарын 27-ны өдөр ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Дудник Оксанатай өдрийн зоог барингаа харилцан сонирхсон асуудлын талаар санал солилцлоо.

Тэрээр Бүсан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консулын газар нь БНСУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хамтаар NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон ОХУ-ын орон нутгийн засаг захиргаадын гишүүнчлэл, мөн ОХУ-ын гишүүн засаг захиргаадтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. 

Мөн тэрээр 2026 оны NEAR Холбооны гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, цаашид ч үргэлжилсэн анхаарал, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

▲ Мөн энэ онд ОХУ-ын Буриадын БНУ тус Холбооны тэргүүлэгч орон нутгийн хувиар 6 сард Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буйг дурдан Холбооны тэргүүлэгч, Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов нь Холбоонд гишүүн элсүүлэх, NEAR платформыг идэвхжүүлэх чиглэлээр идэвх санаачилга, манлайллыг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

▲ NEAR Холбооны Хэрэг газар Буриадын БНУ-аас зохион байгуулах Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө бүх хүч чармайлтаа гарган ажиллана гэдгээ мэдэгдэв.

        


Ерөнхий консул Дудник Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд хандан түүнийг албан тушаалдаа томилогдсоноос хойш NEAR Холбооны цар хүрээ тэлж, платформ нь идэвхжиж, ач холбогдол нь улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.Тэрээр Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний хичээл зүтгэл болон NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын идэвхтэй үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.

Энэ удаагийн өдрийн зоогтой уулзалтад Ерөнхий консул Дудникаас гадна Дэд консул Тимур Кларжешили,3-р нарийн бичгийн дарга Ольга Афанасьева нар хамт оролцжээ.