동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Казахстан улсын Бүсан хот дахь Ерөнхий консулын газарт айлчлав2023-09-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 14-нд Казахстан улсын Бүсан хотод дахь Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консул Аян Кашябаевтай уулзаж, NEAR болон NEAR-ийн харьяа гишүүн орон нутгууд, өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар танилцуулав. Ерөнхий нарийн бичгийн дарга Им NEAR болон Төв Азийн орон нутгуудын засаг захиргаа хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Казахстаны Алматы хотыг NEAR-ийн гишүүн орон нутгаар элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Казахстаны Ерөнхий консулын газраас дэмжлэг хүсэв.

Үүний хариуд Ерөнхий консул Аян Кашабаев Ерөнхий нарийн бичгийн дарга Имд хандаж NEAR холбоо болон холбогдох гишүүнчлэлийн системийн талаар дэлгэрэнгүй танилцуулснаар NEAR холбоог илүү сайн ойлгож,  Казахстаны Ерөнхий Консулын газраас NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын албан бичгээр дамжуулан, албан хүсэлтийн дагуу Казахстаны орон нутгуудыг NEAR холбоонд гишүүнээр элсүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдэв.


Нөгөөтээгүүр, NEAR холбоо нь Эрхүүгийн 11-р Бүгд Хурлаар Зүүн хойд Азиас бусад Ази тивд байрладаг нийслэл хотын захиргааг гишүүнээр элсүүлэхийг шийдвэрлэсэн бөгөөд Вьетнамын Хо Ши Мин хот нь NEAR-ийн гишүүн орон нутгуудын нэг юм.