동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4 дэх удаагийн Хятад, Монголын экспоны нээлтийн ажиллагаанд урилгаар оролцов2023-09-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9 сарын 6-ны өдөр  NEAR-ийн гишүүн орон нутаг болох Өвөрмонголын ӨЗО-д болсон 4 дэх удаагийн Хятад, Монголын экспод оролцох үеэр Өвөрмонголын ӨЗО-ы тэргүүн Жан Янкүн гадны зочдыг хүлээж авсан уулзалт, хүндэтгэлийн оройн зоогт оролцохоос гадна тус орны дэд тэргүүн Цэцгээ, Гадаад харилцааны газрын дарга Ху Фен нартай биечлэн уулзав.



Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авалтын үеэр Хятадын Худалдааны яамны дэд сайд Ли Фей, Өвөрмонголын ӨЗО-ы Дэд тэргүүн Хуан Зы Чан, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин зэрэг албаны хүмүүстэй уулзаж, NEAR-т гишүүнээр элссэн Хятад, Монголын орон нутгуудын үйл ажиллагааг танилцуулж, дэмжиж ажиллахыг хүсэв.



Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Им ӨМӨЗО-ы дэд тэргүүн Цэцгээ, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн дарга Ху Фэн нартай NEAR-ийн төлөөлөгчдөд зориулсан тусгай өдөр, оройн зоогт оролцож, 10 сард Үльсан хотод болох NEAR-ийн 14-р Бүгд хурлаар ӨМӨЗО-ы санаачилсан “Эрчим хүчний хамтын ажиллагааны дэд хороо”-г танилцуулж, батлах бөгөөд орон нутгийн өндөр түвшний төлөөлөгчдийг тус хуралдаанд оролцуулахыг хүсэв.


ӨМӨЗО-ы дэд тэргүүн Цэцгээ Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ийн гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлж, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын дэмжлэгт талархал илэрхийлсэн бөгөөд Тэргүүн Ван Лишя NEAR холбооны үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн хувьд “Эрчим хүчний хамтын ажиллагааны дэд хороо”-г байгуулснаар NEAR-ийн гишүүн орон нутгуудтай илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 



Нөгөөтээгүүр, Хятад, Монголын засгийн газар хамтран зохион байгуулдаг энэхүү үндэсний арга хэмжээ нь 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдгөө Хятад, Монгол 2 улсаас гадна Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны төлөөллийн платформ болж чадсан юм. 

Түүнчлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дэд дарга Хэ Вэй, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй, ӨМӨЗО-ы тэргүүн Зян Янькун, Шааньси мужийн захирагч Жао Ган, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол улсын УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Мьянмараас БНХАУ-д суугаа Элчин сайд Тин Маунг Све зэрэг өндөр албан тушаалтнуудаас гадна 35 улсын 3000 гаруй компани оролцсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн олон зочид, компаниуд хамрагдсан арга хэмжээ болж өндөрлөв.