동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Дорнод, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзалт хийв2023-09-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


        Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9 сарын 6-ны өдөр NEAR-ийн гишүүн орон нутаг болох Өвөрмонголын ӨЗО-д болсон 4 дэх удаагийн Монгол Хятадын экспод оролцсон Дорнод аймгийн Засаг дарга М.Мягмарсүрэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нартай уулзан хамтын ажиллагааны арга замын талаар санал бодол солилцов.

        Им дарга ажлаа хүлээж авсаны дараах Монголын орон нутгуудтай харилцсан байдал болон ирэх жил NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас шинээр хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав. Мөн NEAR-ийн хамгийн олон гишүүн орон нутаг Монголоос элссэн байдаг бөгөөд Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөлд стратегийн ач холбогдолтойн хувьд цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн нийтлэг хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэв. Мөн энэ оны 10 сард Үльсан хотноо болох 14-р Бүгд хуралд оролцохыг хүсэв.


        Хариуд нь М.Бадамсүрэн дарга Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ийн үүргийг сайнаар үнэлж, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраар дамжуулан гишүүн орон нутгуудтай, тэр дундаа Солонгосын орон нутгуудтай харилцааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн ирэх онд NEAR-ийн шинэ төслүүдийг идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлэв.


        Дараагаар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хэлэхдээ Монгол Улсын бусад орон нутгуудаас түрүүлж Сэлэнгэ аймаг NEAR Холбоонд элсэж, NEAR-ийн олон үйл ажиллагаанд оролцож ирсэн бөгөөд өөрөө NEAR-ийн хуралд гурван удаа оролцсон ба цаашид NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана гэв.