동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллах Орос хэлний мэргэжилтнээр Константиноваг томиллоо2023-09-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일

9-р сарын 11-ний өдрөөс эхлэн Константинова Анастасия NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт  Орос хэлний мэргэжилтнээр ажиллахаар  Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс томилолтын бичгээ гардан авлаа.


Константинова нь ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын Зүүн хойд Холбооны Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Сахагийн Бүгд Найрамдах Улсын Тамгын газарт долоон жил ажилласан туршлагатай бөгөөд  саяхан Хангүг Их сургуулийн Гадаад судлалын их сургуулийн Олон улс, бүс нутаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ. 



Цаашид тэрээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдах бөгөөд ОХУ-ын гишүүн орон нутгуудтай харилцах, хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулах, бүс нутгийн судалгаа, орос хэлний орчуулга хийх зэрэг ажлуудыг хариуцах юм.



Нөгөөтээгүүр, 2018 оны 9-р сараас хойш NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Орос хэлний мэргэжилтнээр ажилласан Егоров Артём 2023 оны 9-р сард ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён жин түүний 5 жилийн турш Хэрэгт эрхлэх газрын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж талархлын бичиг гардуулав.