동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хандун Их Сургуулийн дэд захирал Пак Хе Гён тэргүүтэй төлөөлөгчид NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочиллоо2023-09-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 1-нд NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилсан Хандун Их Сургуулийн дэд захирал Пак Хе Гён тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар хэлэлцэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Хандун Глобал Их Сургуулийг "Глокал Их Сургууль 30" бэлтгэл их сургууль болсонд баяр хүргэж, NEAR холбооноос орон нутгийн залуусыг олон улсын түвшинд хүргэх чиглэлээр Хандун их сургуультай хамтран ажиллах талаар ярилцаж байгаадаа баяртай байгаа бөгөөд цаашид Залуу удирдагчдын форум зэрэг холбогдох санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа  үргэлжилнэ гэдэгт найдаж байна гэв.  



Хандун Их Сургуулийн дэд захирал Пак Хе Гён бүс нутгийн даяаршлын төлөө "Глокал Их Сургууль 30"-ын зүгээс олон төслүүдийг төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төслийн агуулга нь NEAR-ийн зорилгод нийцэж байгаа тул хамтран ажиллахыг санал болгож, цаашид хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно гэдгээ илэрхийлэв.

 

Хандун их сургууль нь Гёнсанбүг мужийн Пухан хотод байрладаг бөгөөд 1995 онд дөрвөн жилийн сургалттай үйл ажиллагаагаа эхэлсэн хувийн их сургууль төдийгүй нийт 3900 орчим оюутан суралцаж, олон улсын хэмжээний төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг учраас  авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгч их сургууль гэж үнэлэгддэг.