Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллах Колмыкова Анастасия ажлаа хүлээж авлаа2023-08-29
Бичлэг оруулахAdmin
Файл 1.JPG
NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ОХУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар ирсэн Красноярск хязгаарын Аялал жуулчлалын яамны ажилтан Колмыкова Анастасия 8 сарын 23-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс захирамжаа гардаж авснаар ажлаа эхэллээ.
Тэрээр ОХУ-ын Камчаткийн их сургуулийн хэл, орчуулгийн ангид англи, япон хэлээр суралцаж дүүргэсний дараа Камчаткийн аялал жуулчлалын яамны харьяа Камчаткийн үзэсгэлэн, аялал жуулчлалын төвд 3 жил гаран гадаад харилцаа, эдийн засгийн чиглэлийн ажлыг хариуцан хийж байжээ.
Цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдан Оросын гишүүн орон нутгуудтай холбогдох ажлыг хариуцан ажиллах ба Зүүн хойд Азийн гишүүн орон нутгуудын харилцааг бэхжүүлэхэд “NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үүргийг сайтар мэдэж, тус газрын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахын тулд дээд зэргээр хичээж ажиллах болно” гэв.
Хариу