동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хүлээж авах ёслолд оролцов2023-08-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 28-ны өдөр Сөүл хотноо болсон Солонгос-Хятад-Японы хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хүлээж авах ёслолд оролцов.



Ёслолын ажиллагааг нээж тус газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Оү Бучен ажлаа хүлээлгэн өгч үг хэлж, дараагаар нь шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб үг хэлж, Солонгосын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жон Бён Вон баяр видео мэндчилгээ илгээж, Хятад улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хай Мин, Япон улсаас БНСУ-д суугаа Консул Гумагай Наоки нар баяр хүргэж, Ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч Ен Лиан, Зүши Сүжи нар үг хэлэв.



Им дарга ажлаа хүлээлгэн өгсөн Оү Бүчен даргад хандан Зүүн хойд Азид олон улсын харилцааны бэрхшээлтэй нөхцөлд 2 жилийн турш Солонгос, Хятад, Японы нөхөрлөл, хамтын ажиллагааны төлөө их зүйл хийсэнд талархаж, Хятадад буцаж очсоныхоо дараа ч дээрх 3 улс болон Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагаанд анхаарал тавьж тууштай дэмжиж ажиллахыг хүсэв.

Мөн шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Собд ажлаа хүлээж авсанд нь баяр хүргээд дипломат албаны арвин туршлагадаа тулгуурлан Солонгос, Япон, Хятад гурван улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг улам бүр хөгжүүлж, NEAR Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэв.



Түүний зэрэгцээ ёслолын үйл ажиллагаанд оролцсон хүмүүстэй уулзан NEAR Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулан хамтран ажиллахыг хүсэв.


Нөгөөтээгүүр энэ удаагийн ёслолын үйл ажиллагаанд Ерөнхий сайд асан Ким Хван ШИг, Гадаад харилцааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шин Бун Гиль, Солонгос улсад суугаад БНХАУ-ын Элчин сайд Шин Хай Мин, Бүсан дахь БНХАУ-ын Ерөнхий консул Жин Иль Пю, Зүүн хойд Азийн соёлын төвийн захирал Ну Жэ Хён, БНСУ-аас БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан Шин Жон Сэн, Шадар сайд асан Жу Тэ Ён, Япон улсаас БНСУ-д суугаа Конул Гүмагай Наоки зэрэг хүмүүс оролцов.