동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Солонгосын орон нутгуудын олон нийтийн дипломат харилцааны симпозиумд оролцов.2022-06-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

6-р сарын 3-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Солонгосын Олон улсын харилцааны сан, Солонгосын Гэмён их сургуультай хамтран зохион байгуулсан “2022 оны Дэгү-Кёнбүг олон нийтийн дипломат харилцааны симпозиум”-д оролцов.

Энэхүү симпозиумаар “Дэлхийн эрин үеийн олон нийтийн дипломат харилцаа, орон нутгийн олон нийтийн дипломат харилцааг өргөжүүлэх нь” сэдвийн дор төр засаг болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын олон нийтийн дипломат харилцааны чиглэлийн хамтын ажиллагааны арга зам, орон нутгийн олон нийтийн дипломат харилцааны ач холбогдол, бодит жишээний талаар илтгэл тавигдав.

Хэлэлцүүлэгт Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт харилцааны платформ болох NEAR-ийн үүргийг танилцуулж, олон талт олон улсын харилцааг ашиглан хоёр талын харилцаанд анхаарч ирсэн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон нийтийн дипломат харилцааг өргөжүүлэх арга замыг танилцуулав.