동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2022-Олон улсын форум болж өнгөрлөө.2022-04-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас 4 сарын 28-ны өдөр NEAR-Олон улсын  форумыг БНСУ-ын Пухан хотын “Поско” олон улсын төвд зохион байгуулав.   



“6 дахь аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар Зүүн хойд Азийн Хөдөө тосгон, ХАА-н хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” сэдвээр онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан уг форумд ХАА-н чиглэлийн эрдэмтэн судлаач, мэргэжилтэн,  бизнес эрхлэгч, төрийн албан хаагч зэрэг 200 гаруй хүн оролцов. Тухайлбал Хятад(10 орон нутаг), Япон(5 орон нутаг), Солонгос (10 орон нутаг), Монгол(22 орон нутаг), Орос(11 орон нутаг), Вьетнам(1 орон нутаг)


Дэлхийн Орон Нутгийн Захиргааны Байгууллагуудын Холбоо(UCLG), Европын Орон Нутгуудын Холбоо(AER), Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн Орон Нутгуудын Холбоо(ICLEI), Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Дэлхийн Орон Нутгийн Үйл Ажиллагааны байгууллага(R20) зэрэг олон улсын байгууллагууд, Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS), Хятадын Хэйлонжан мужийн Нийгмийн Шинжлэх ухааны хүрээлэн, Оросын Шинжлэх ухааны академийн төлөөллүүд оролцлоо. Ялангуяа эдгээр олон улсын байгууллагуудаас ихэнх нь энэ удаагийн NEAR-ийн арга хэмжээнд анх удаа оролцож, NEAR-ийн нэр хүнд нэг шат ахисныг харууллаа.


Форумыг нээж NEAR –ийн Ерөнхий нарийн бичгийн дарга үг хэлсний дараа БНСУ-ын Гёнсанбүг мужийн Захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ха Дэ Сон, Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Оү Бүчен нар мэндчилгээ дэвшүүлж, Солонгосын Хөдөө аж ахуй, Ой, Хүнсний яамны сайд асан И Дун Пил форумын нээлтийн илтгэлийг тавив. Нээлтийн ажиллагааны дараа Япон, Хятад, Монгол, Орос, Солонгосын эрдэмтэд илтгэл тавьж, дараагаар нь хэлэлцүүлэг, асуулт хариулт тавив. 


Илтгэлийн хувьд Японы ХАА-н судалгааны байгууллагын судлаач, доктор Ониши Чиэ, Хятадын Шаньси ХАА-н их сургуулийн багш Вуан Гуан Бин, Монголын ХААИС-ийн багш, доктор Т.Насанжаргал, Оросын Приморийн хязгаарын ХААИС-ийн захирал Кумин Андрей, Солонгосын Гёнсанбүг мужийн ХАА-н хүнс түгээлт, сургалтын төвийн захирал Жу Эн Ги нар хөдөө аж ахуйн 6-р аж үйлдвэржилттэй холбогдох улс орны бодлого, тэргүүний туршлага, жишээг танилцуулж, энэ салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгов. Төгсгөлд нь Солонгосын ХАА-н хүнсний түгээлт, судалгааны төвийн захирал Ким Дун Хуаны даргалсан хэлэлцүүлгээр форумын сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, асуулт хариулт тавив.


Энэ удаагийн форумыг зохион байгуулсан NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ форумыг нээж үг хэлэхдээ “NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа нэмэгдүүлэн Азийн парадоксийг арилгахад манлайлан оролцох ёстой” гээд цаашид гишүүн орон нутгуудыг идэвхтэй оролцохыг хүсэв.