동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хёго муж 2022 оны Гамшгаас сэргийлэх хорооны арга хэмжээг гарын авлага тараах хэлбэрээр зохион байгуулна.2022-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 방재분과위.jpg  

첨부파일

Япон улсын Хёго муж Гамшгаас сэргийлэх хорооны хурлыг зохион байгуулан байгуулан жил бүрийн 3-р сард "Хёго мужийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээний талаар" гишүүн орон нутгуудтай мэдээлэл хуваалцдаг байсан боловч корона вирусийн улмаас биечлэн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй болсон тул өнгөрсөн жилийнх шиг энэ жил бас мөн адил гарын авлага, материал тараахаар болов

Энэхүү мэдээлэл материалд гамшгийн үед шаардлагатай хоргодох байрны төрөл, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээний зөвлөмж, гэртээ хоргодоход шаардлагатай өдөр тутмын хэрэгцээт зүйлс, мөн өөрөө бөглөж болох "Миний нүүн шилжих карт" зэрэг гарын авлагуудыг багтаасан.

NEAR-ын Хэрэг эрхлэх газраас Хёго мужийн хүсэлтийн дагуу холбогдох материалыг гишүүн орнуудын хэлээр орчуулах болон гишүүн орон нутгуудад мэдээллийг хүргэх ажилд дэмжлэг үзүүлэв.  

Нөгөөтээгүүр, Хёго мужийн Гамшгаас сэргийлэх хорооноос Хёго мужийн гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг сурч судлах хүсэлтэй гишүүн орон нутгууд байвал уулзалт хурал зохион байгуулахгүйгээр тусад нь цахим хурал эсвэл одоогийн явуулж байгаачлан гарын авлага, тараах материал түгээх хэлбэрээр мэдээлэл хүргэж болно гэдгийг мэдэгдлээ.