동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 「5 дахь удаагийн WeGO чуулган」 -д оролцов.2021-10-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 오세훈시장.jpg  

첨부파일

10 сарын 18-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд “Шинэ хэвийн амьдрал, бүгдийн төлөөх ухаалаг тогтвортой шийдэл(New Normal with Smart Sustainable Solutions for All) хэмээх сэдвээр Дэлхийн ухаалаг хотуудын байгууллага(WeGO)-аас зохион байгуулсан 5 дахь удаагийн WeGO чуулганд онлайнаар оролцов.



Чуулганыг нээж Сөүл хотын захирагч, WeGO-ийн дарга У Сэ Хун үг хэлсэн бөгөөд дараагаар нь Сан-Паулу хотын дарга Риккардо Нунес, Бангког хотын захирагчийн орлогч Криангёот Шурапа нар баяр хүргэж үг хэлэв. Дараагаар нь НҮБ-ын Амьдрах орчны ерөнхий нарийн бичгийн дарга Махима Мохид Шариф үндсэн илтгэл тавив.

Чуулганы үндсэн хуралдааныг Сөүл хотын Олон улсын харилцааны элчин сайд Пэг Жи А хөтөлж, WeGO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Жонсок хуралдааныг даргалж, “WeGO 2030-ийн мастер төлөвлөгөөний тайлан”, “6 дахь удаагийн чуулганыг зохион байгуулах хотыг сонгох ” зэрэг 7 санал, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Нөгөөтээгүүр, 2010 онд гишүүн 50 хотын оролцоотой байгуулагдсан WeGO нь хот суурин газрын тогтвортой хөгжлийг эрэлхийлж, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан мэдээллийн ялгааг арилгах зорилготой ухаалаг хотуудын чиглэлийн хамгийн анхны хот бизнесийн олон улсын байгууллага(PPP) бөгөөд 2021 оны байдлаар дэлхийн 213 хотыг гишүүнээр эгнээндээ элсүүлээд байна.