동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Хятад(Ниншя)-Олон улсын виноны соёл, аялал жуулчлалын 1-р үзэсгэлэнгийн нээлтэд баяр хүргэв.2021-09-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ийн гишүүн орон нутаг Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос 9 сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулсан Хятад(Ниншя)-Олон улсын виноны соёл, аялал жуулчлалын 1-р үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд видео мэндчилгээ илгээж дэлхийн виноны зах зээлд Ниншягийн гаргасан амжилтыг үнэлэн хэлж цаашид NEAR-ийн платформд түшиглэн улам хөгжин дэвжихийг хүсэн ерөөв. Ким даргын илгээсэн мэндчилгээг Гванмён Илбо, Хятадын залуучуудын сонин зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадад танилцуулав.



Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга ноён Чэнь Жу, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга ноён Чэн Жунэр, Франц улсын Ерөнхий сайд асан Жан Пьер, Уругвай улсын Хөдөө аж ахуй, загас агнуулын яамны сайд Фернандо Матос нар оролцов.

Нөгөөтээгүүр Хятад(Ниншя)-Олон улсын виноны соёл, аялал жуулчлалын үзэсгэлэн нь Хятадын Хөдөө аж ахуй, газар тариалангийн яам, Соёл, аялал жуулчлалын яам, Хятадын Ардын гадаад харилцаа, нөхөрлөлийн нийгэмлэг, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Засгийн газраас хамтран зохион байгуулсан Хятадын анхны вино, соёл, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн улсын чанартай үзэсгэлэн юм.

.