동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээнд оролцов.2021-09-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 9 сарын 28-ны өдөр БНСУ-ын Пусан хот дахь БНХАУ-ын Ерөнхий Консулын газраас зохион байгуулсан “БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярын хүлээн авалт”-д цахимаар оролцож баяр хүргэхийн зэрэгцээ NEAR Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажилладаг Ерөнхий консул Гүо Пэнд талархал илэрхийлээд Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааг явуулахад улам их үүрэгтэйгээр оролцохыг хүсэв.

Ерөнхий консул Гүо Пэн БНХАУ байгуулагдсан 70 жилийн хөгжлийн түүх, Солонгос-Хятадын харилцааны талаар танилцуулаад цаашид Хятад, Солонгосын орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд идэвхтэй дэмжиж ажиллах болно гэв.

Нөгөөтээгүүр КОВИД-19-ийн улмаас онлайнаар зохион байгуулсан уг арга хэмжээнд Бүсан, Дэгү, Үльсан хот, Гёнсанбүг мужийн захирагч зэрэг 80 гаруй хүн, NEAR -ийн Хэрэг эрхлэх газраас Хятад хэлний мэргэжилтэн Жу Сон Хва, Хятад улсаас ирсэн төрийн албан хаагч Чен Анни нар оролцов.