동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Жилинь мужийн Гадаад харилцааны хэлтсийн даргын орлогч Жен Ган NEAR ХЭГ-т айлчлав.2019-02-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체다시.jpeg  

첨부파일


2 дугаар сарын 22-ны өдөр NEAR ХЭГ-т айлчилсан БНХАУ-ын Жилинь мужийн захиргааны Гадаад харилцааны хэлтсийн даргын орлогч Жен Ганийг Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён хүлээн авч уулзав. Ноён Жен Ган Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа 8 дугаар сарын 22-ны өдөр Жилинь мужийн Чанчүн хотноо болох Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн захирагч нарын хурал зохион байгуулахтай холбогдуулан NEAR ХЭГ-т хүсэлт тавьсан бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргыг уг хуралд урив.



Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Хойд Солонгосын харилцаа нааштайгаар эргэж байгаатай холбогдуулан NEAR ХЭГ болон Хойд Солонгосын орон нутгуудтай харилцааг сэргээхэд Жилинь мужийн зүгээс тусалж дэмжихийг хүсэв. Энэхүү уулзалтад NEAR ХЭГ-ийн зүгээс Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ким Ён Хи, хятад хэлний мэргэжилтэн Пак Рё Жон, Жилинь мужийн зүгээс тус мужийн Гадаадтай харилцах нөхөрлөлийн нийгэмлэгийн Ази Африкийн хэлтсийн дэд дарга Жин Сүэ Фон, Жилинь мужийн гадаад харилцааны хэлтсийн Азийн бүсийг хариуцсан ажилтан Ян Дан нар байлцав.