동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Камчатк хязгаарт айлчлав.2018-10-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 캄차카부시장.jpg  

첨부파일


10 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Камчатк хязгаарт айлчилж, тус хязгаарын захирагчийн орлогч Юрий Цубарид бараалхав. Камчатк хязгаарын захиргаанаас NEAR Холбооны гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэйгээ уламжлаад 10дугаар сарын сүүлээр болох Бүгд хуралд төлөөллөө оролцуулахаас гадна 11 дүгээр сарын эхээр БНСУ-д болох Солонгос-Оросын орон нутгуудын хамтын ажиллагааны форумд тус хязгаарын захирагч оролцох болно гэдгээ мэдэгдэв. Мөн тус хязгаар далайн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарт түшиглэн эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарч буй тул 12 дугаар сард болох NEAR Холбооны Аялал жуулчлалын форумд идэвхтэй оролцох болно гэв..



10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Камчатк хязгаарын боомтын үйл ажиллагаатай танилцав. Боомтын үйл ажиллагаатай танилцахад Камчатк хязгаарын Тээврийн яамны сайд Каюмов Владимир, Аялал жуулчлалын газрын дарга Стратонова Елена, “Роспорпорт” боомтын дэд захирал Козлов Владимир зэрэг албаны хүмүүс байлцав.