동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Приморийн хязгаарт айлчлав.2018-10-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 연해주청사2.jpg  

첨부파일


 10 дугаар сарын 10-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Приморийн хязгаарын захиргааны ордонд айлчлан тус хязгаарын Олон улс, хамтын ажиллагааны газрын дарга Алексей Старичковтой уулзав. Приморийн хязгаараас ирэх 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд БНСУ-ын Пухан хотноо болох “Солонгос-Оросын нутгийн хамтын ажиллагааны форум”-ыг хамтран даргалж байгаагын хувьд бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Холбоонд гишүүнээр элссэн ОХУ-ын гишүүн орон нутгуудыг форумд оролцоход дэмжиж тусалж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Приморийн хязгаараас 12 дугаар сард болох NEAR Холбооны Аялал жуулчлалын форум болон ирэх жил 6 дугаар сард болох Холбооны Тээвэр ложистикийн хороог сонирхож байгаагаа илэрхийлээд цаашид хорооны арга хэмжээнд идэвхтэй оролцоно гэв.


Энэ удаагийн уулзалтад Приморийн хязгаарын захиргаанаас Олон улс, хамтын ажиллагааны газрын дарга Алексей Старичковоос гадна Аялал жуулчлалын газрын дарга Константин Шестаков, Владивосток дахь ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Викториа Громова, Владивостокийн зорчигч тээврийн товчооны захирал Валерий Нагорный зэрэг албаны хүмүүс, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй 4 хүн оролцов. Уулзалтын дараагаар Ерөнхий нарийн бичгийн даргад Владивостокын зорчигч тээврийн товчооны дарга Валлерий Нагорный далайн тээврийн товчоог үзүүлж танилцуулав.