동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Хэрэг Эрхлэх Газар сурвалжлагч гишүүн Хошимин хотын талуудтай хуралдлаа2018-10-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0928-30 베트남캄보디아 출장_르탄리엠 호치민시 부위원장 면담 0928 (2).jpg  

첨부파일

NEAR-ын Хэрэг Эрхлэх Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9-р сарын 28-ны өдөр Хошимин хотын Ардын засгийн хороонд айлчлан Гадаад хэргийн асуудал хариуцсан орлогч дарга Ли Тан Лиэмтэй уулзаж NEAR-ын үйл ажиллагааны талаар хуралдлаа. Тус хурлаар Хун Ерөнхий нарийн бичгийн дарга энэ оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Хятад улсын Хунань мужийн Жанжиажэ хотноо зохион байгуулагдах 12-р Бүгд хуралд Хошимин хотын төлөөлөгч оролцож илтгэл тавихыг хүссэн бол Лиэм орлогч дарга цаашид Хошимин хот NEAR-ын сурвалжлагч гишүүн орны хувьд арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохоо мэдэгдсэн ба ялангуяа NEAR-ын Аялал жуулчлалын салбар хорооны үйл ажиллагааг сонирхож байгаагаа илэрхийлсэн юм. Мөн түүнчлэн Хошимин хотын зүгээс энэ оны 11-р сард зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа Хошимин Эдийн засгийн форумд NEAR-ын Хэрэг Эрхлэх Газрыг оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан.

Тус хуралд Хошимин хотын Аялал жуулчлалын газрын дарга “Вуй Та Хоанг Вү”, Гадаад хэргийн газрын орлогч дарга “Фам Тран Тан Тао” нар оролцсон бол NEAR-ын Хэрэг Эрхлэх Газраас Ерөнхий төлөвлөлтийн багийн ахлагч Кым Дү Ён, ажилтан Жон Ыйн Ён, Хошимин хотод төлөөлөгчөөр ажиллаж байгаа Гёнсанбүг мужийн Хошимин хот дахь хэрэг эрхлэх газрын дарга Квон Хёг Рак нар оролцов.
Хун Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9-р сарын 29-нд Камбож улсын Пномпень хотноо айлчлан тус улсын Үндэсний хурлын Гадаад хэргийн сайдын орлогч Сүс Яра-д бараалхан ажил хэргийн оройн зоог барин тус улсыг NEAR-ын сурвалжлагч гишүүн орноор элсүүлэх талаар санал солилцлоо.