동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Тайюанийн Эрчим хүч, нүүрстөрөгчийн хөгжил форум-2018” арга хэмжээнд оролцлоо2018-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 중국 8.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён NEAR Холбооны Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хорооны хуралд оролцохоор Тайюань хотноо айлчилсан айлчлалынхаа үеэр 9-р сарын 16-ны өдөр Шаньси мужийн нүүрсний худалдааны төвд зохион байгуулагдсан “Тайюанийн Эрчим хүч, нүүрстөрөгчийн хөгжил форум-2018” арга хэмжээнд оролцож үг хэлэв. “Эрчим хүчний хувьсгалаар илүү сайхан амьдрал” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдсан тус форумд эрчим хүчний аж үйлдвэрийн хувьсгал, хөгжил зэрэгтэй холбоотой олон мэдээллийг олж авч санал солилцлоо.


Мөн түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчид тус форумын өмнө зохион байгуулагдсан “Хятад Тайюань Олон улсын эрчим хүчний аж үйлдвэрийн экспо-2018” арга хэмжээний нээлтэд оролцож баяр хүргэсэн.