Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Гишүүн орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны MOU санамж бичиг байгуулах арга хэмжээнд оролцов.2018-05-18
Бичлэг оруулахAdmin
Файл 0515_1.JPG
Энэ удаагийн санамж бичигт Гёнсанбүг мужийн засаг дарга Ким Гуан Юун, Улаанбаатар хотын засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Солонгосын эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолборын Тэгү-Гёнсанбүг мужийн бүсийг хариуцсан дэд дарга Пак Бён Чүн, NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар Гёнсанбүг муж нь Улаанбаатар хотын сэргээгдэх эрчим хүчний салбарт тогтмол харилцаатай болох бөгөөд технологийн сургалт, агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотын 10 өрхөд сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг үнэгүй суурилуулах болно.
Хариу