동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн орон нутгийн сурталчилгаа

Мэдээ, үйл ажиллагаа Гишүүн орон нутгийн сурталчилгаа

[Монгол улс, Увс аймаг] Увс аймаг Халимаг улстай соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана2017-08-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 uvs.jpg  

첨부파일
8 дугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Халимаг улсын Соёл, аялал, жуулчлалын сайд Эльбиков Хонгор Бадмаевич тэргүүтэй төлөөлөгчдийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзжээ. “Ойрад түмэн-2017” олон улсын язгуур урлагийн их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчид уг наадмын зохион байгуулалтын ажилтай танилцах, улмаар 2018 онд ОХУ-ын Халимаг улсад Ойрад түмний “Язгуур урлагийн их наадам”-ыг олон улсын түвшинд хэрхэн зохион байгуулах талаар туршлага судлахыг зорьжээ. Энэхүү айлчлалын үеэр Халимаг улс ба Увс аймгийн хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах аялал, жуулчлалын маршрутыг боловсруулах талаар санал солилцов.