

Тус газрын ажилтнууд 5 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНСУ-ын Жэжү мужид болсон ‘’UCLG-Дэлхийн соёлын дээд хэмжээний 2 дугаар хурал’’-д оролцов.
Энэ удаагийн хуралд “Тогтвортой хөгжиж буй дэлхийн хотуудын соёлын хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх боломж” сэдвээр орон орны төлөөлөгчид харилцан тушлагаасаа хуваалцаж, соёлын мэргэжилтэн, орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, судлаач эрдэмтэд зэрэг дэлхийн 66 орны 100 гаруй хотын 800-гаад хүн оролцов. Энэхүү хуралд Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцсоноор олон улсын арга хэмжээ зохион байгуулах арга туршлагаас суралцахын зэрэгцээ орон нутгийн захиргаадын төлөөлөлтэй уулзаж, харилцааг өргөжүүлэв.