

12 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд тус Холбооны 12 дахь удаагийн тэргүүлэгч болох БНХАУ-ын Хунан мужид ажлын айлчлал хийв. Айлчлалын зорилго нь Хунан муж цаашид Холбооны тэргүүлэгчээр 2 жил ажиллахтай холбогдуулан мужийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагааны талаар хэлэлцэх байв.
Хунан мужийн Захирагчийн 1-р орлогч Чон Шиан Чен Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Воныг хүлээн авч уулзахдаа “Хунан мужийн захиргаанаас ЗХАНЗХ-той харилцах хэлтсийг байгуулах зэргээр Холбооны тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэхийн тулд олон талын бэлтгэл хангаж буйг дурдаад олон салбарт харилцаа хамтын ажиллагааг явуулахыг хүсч байна” гэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга “Хунан муж Холбооны тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэхэд дээд зэргээр тусалж дэмжихээ илэрхийлээд цаашид ажлын хувьд холбоотой байж гишүүн орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлэхэд хичээх болно” гэв.