



Тус Холбооны Хэрэг эрхлэх газар болон Солонгосын Аялал жуулчлалын нийгэмлэгээс хамтран 11 сарын 25-26-ны өдрүүдэд Гёнсанбүг мужийн Андун хотноо NEAR 2016-Олон улсын форумыг зохион байгуулав. Форумд Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Бён Юн, Андун хотын захирагч Жон Чан Сү, Солонгосын Аялал жуулчлалын газрын дарга Жон Чан Сү, ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Востриков, Монгол улсын Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын газрын дарга тэргүүтэй зочид болон Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын орон нутгуудын төлөөлөл болон дотоод гадаадын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцов.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулж буй NEAR 2016-Олон улсын форумыг “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа ба хөгжил” хэмээх сэдвээр зохион байгуулсан бөгөөд дагалдах сэдвийн дагуу тавьсан илтгэл, хэлэлцүүлгийн үр дүнд Зүүн хойд Азийн орон нутгуудын аялал жуулчлалын бодлого, амжилттай хэрэгжүүлсэн туршлага зэргийн талаар оролцогчид мэдээлэл авч, орон нутгуудын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны арга замын талаар олон төрлийн санал солилцов.
Мөн форумын хугацаанд улс бүрээр аялал жуулчлалыг сурталчлах тусгай үзэсгэлэн гаргаж Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах боломжийг олгов.
Форумын дараах өдөр зочид төлөөлөгчид Гёнсанбүг мужийн захиргааны шинэ ордонтой танилцхаас гадна дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Хахи тосгоноор айлчилж Соллонгост уламжлалт соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэв.