동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хубэй муж-Солонгосын эдийн засаг, соёл худалдааны арга хэмжээнд оролцовч.2012-09-27

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятад улсын Хубэй мужийн урилгаар Хубэй муж Солонгосын эдийн засаг, худалдаа, соёлын арга хэмжээнд оролцов. Хятад Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээн Хубэй муж ба Хятад дахь Солоносын улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан ба Хубэй-Солонгосын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт, Хяиад солонгосын мэргэжилтнүүдийн семинар, 10 дахь удаагийн Хятад Солонгосын орон нутгийн захиргаадын харилцааны хурал, Хятад Солонгосын соёлын тоглолт, газар тариалангийн далайн бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн хөтөлбөр багтсан байна. Солонгосын компаний төлөөлөл, судалгааны байгууллага, төрийн албан хаагч зэрэг 350 гаруй хүмүүс оролцжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятад Солонгосын орон нутгийн захиргаадын харилцааны 10-р хурлаар NEAR Холбоог танилцуулж гишүүнээр элсэхэд үүд хаалга нээлттэйг мэдэгдэв. Хариуд нь Тяньжин хотын гадаад хэргийн хэлтсийн орлогч дарга Жао Жиэн Лин Холбоонд гишүүнээр элсэх талаар хичээнэ гэж амлав.