동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнд оролцов.2013-06-05

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан тус газрын төлөөлөгчид Хэнан мужийн захиргааны урилгаар 5 сарын 17-20-ны өдрүүдэд Жөнжөү хотноо болсон Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны 8-р үзэсгэлэнд оролцсон юм. 17-ны өдөр Ким Жэ Хю дарга Хэнан мужийн захирагч Шэ Пү Жантай уулзан 3 сард мужийн захирагчаар томилогдсонд мөн энэ удаагийн үэзсгэлэн амжилттай зохиогдсон явдалд баяр хүргэв. 18-ны өдөр төлөөлөгчид үзэсгэлэнгийн үеэр болсон форумд оролцож, хятадын орон нутгийн захиргаад хөрөнгө оруулалтыг татах талаар идэвхтэй үйл ажиллагааг явуулж буйг газар дээр нь судалж танилцсан юм. Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн Хятадын худалдааны яам зэрэг төрийн захиргааны 9 төв бабйгууллага, Шааньси хот, Анхүй, Жанши хотууд, Хэнан, Хубэй, Хүнан мужууд зэрэг төвийн бүсийн 6 мужийн захиргаанаас жил бүр ээлжлэн зохион байгуулдаг хятадын төвийн бүсийн хамгийн том арга хэмжээ юм.