동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбоо, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институт хооронд түншийн гэрээ байгуулах тухай хэлэлцлээ.2013-03-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사진.bmp  

첨부파일

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 2 сарын 21-ний өдөр Сөүл хотноо Гранд Хаяат зочид буудалд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институтийн Солонос, Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Александр Бронзовтой уулзаж цаашид түншийн хамтын ажиллагаа тогтоох тухай зөвшилцлөө. Ингэснээр форум, эрдэм шинжилгэний хурал зохиоход харилцан оролцох, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл явуулах зэрэг гэрээний агуулгийн талаар ярилцав. Мөн тус институтаар дамжуулан Хойд Солонгостой харилцааг сайжруулах тухай ч яригдав. Цаашид тус Холбооноос Япон, Хятадын судалгааны байгууллагатай түншийн харилцаа тогтоож Зүүн хойд Азийн бүсийн судалгааны сүлжээг NEAR Холбооны хүрээнд байгуулна гэсэн үг юм. Ингэснээр орон нутгийн захиргаадын харилцаа, эрдэм шинжилгээний харилцаагаар тэлж Холбооны үйл ажиллагаа өргөжинө гэдэгт найдаж байна. ※ ОХУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Ази судлалын институт : 1818 онд байгуулагдсан ОХУ-ын улсын бодлогын судалгааны байгууллага, улсын их сургууль бөгөөд голчлон Ази судлал, Хойд Африкийн баруун тэнгисийн эргээс Ази Номхон далайн арлыг хамарсан судалгаа явуулахаас гадна сүүлийн үед эдийн засаг, гадаад улс төр, нийгмийн асуудал зэрэг 9 эрдэм шинжилгээний төв 11 факультеттэйгээр үйл ажиллагаа явуулж байна.