동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Хятад улсад айлчлав.2013-11-20

Бичлэг оруулахAdmin_MN

Файл 첨부파일 11.jpg   첨부파일 22.jpg   첨부파일 33.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгээр ахлуулсан төлөөлөгчид 11 сарын 5-ны өдрөөс 9-ний өдрийг хүртэл Далай загасны аж үйлдвэрийн хорооны хуралд оролцохоос гадна Холбооны ажиглагч статустай Тяньжин хотод айлчлахаар Хятад улсыг зорьсон юм. Шаньдун мужийн Чиндао хотод зохиогдсон Далай загасны аж үйлдвэрийн хорооны 3-р хуралд оролцсны дараа 11 сарын 8-ны өдөр Тяньжин хотын гадаад хэргийн газрын дарга Вуан Сү Хуатай уулзан Холбоонд гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэв. Дараагаар нь Тяньжин хот дахь Нанкайн их сургуулийн Цу Эн Лайн нэрэмжит удирдлагын тэнхимийн дэд эрхлэгчийн урилгаар тус сургуульд айчлахын зэрэгцээ Тяньжин хотын Бинхайшин дүүрэг, хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн газар зэрэгтэй танилцав. Дашрамд дурдахад Тяньжин хот Хятадын 4 том бие даасан хотын нэг бөгөөд 2007 онд Шаньдун мужид болсон Холбооны ажлын хорооны хуралд оролцсноор тус байгууллагатай харилцаа тогтоосон. Мөн Зүүн Азийн Эдийн засаг харилцааны байгууллага(OEAED)-ын гишүүн хот болохын хувьд Хятад, Солонгос, Япон улсын тэнгисийн эргийн дагуух 10 хоттой хамтын төсөл, ажил хэрэгжүүлэх зэргээр орон нутгийн харилцаанд идэвхтэй оролцож байна.