동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-д айлчлал хийв.2013-08-19

Бичлэг оруулахAdmin_MN

Файл 첨부파일 bod_1376360659639.jpg   첨부파일 bod_1376360659729.jpg   첨부파일 bod_1376360659782.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан Холбооны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 8 сарын 4-ний өдөр Холбооны гишүүн орон нутаг болох ОХУ-ын Красноярск хязгаар, Тувагийн БНУ, Приморийн хязгаарыг зорив. Красноярск хязгаарт айлчлахдаа соёл, аж үйлдвэрийн харилцаагаар дамжуулан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд Тува улсаас газар тариалан, уул уурхай, төмөр зам зэрэг дэд бүтцийг байгуулах, соёлын харилцааг явуулах сонирхолтойгоо илэрхийлэхээс гадна Тувад солонгос хэлний сургалтын төвийг нээхэд Холбооны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн Приморийн хязгаараар айлчлахад NEAR Холбооны холбогдох арга хэмжээтэй холбогдуулан санал тавьсан бөгөөд Владивосток хотдахь Солонгосын ерөнхий консулын газраар айлчлан Приморийн хязгаартай нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэхэд тусалж дэмжихийг хүссэн юм. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас энэ удаагийн айлчлалаар Холбооны ажлын хорооны хурал, газар тариалангийн хорооны хурал болон олон улсын форумд оролцохыг хүссэн бөгөд дээрх орон нутгуудаас тавьсан санал хүсэлтийн хувьд идэвхтэй дэмжиж туслахаар болсон юм.