동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хурал болж өнгөрлөө.2013-12-18

Бичлэг оруулахAdmin_MN

Файл 첨부파일 bod_1387258752514.jpg   첨부파일 bod_1387258750882.jpg   첨부파일 bod_1387258751462.jpg   첨부파일 bod_1387258751969.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

12 сарын 11-13-ны өдрүүдэд Жэжү мужид Холбооны Эдийн засаг, Хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хурал болж өнгөрлөө. Энэ удаагийн хурал тус хороо “Эдийн засаг, худалдааны хороо” байсныг “Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо” болгон өөрчлөн нэрлэснээс хойш анхны хурал бөгөөд эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх үүднээс зохиогдсон юм. Энэ хурлаар Кёнсанбүг мужаас тосгоны нөөцөд тулгуурлан орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх тосгоны компани, хоршооллын үйл ажиллагааны талаар бодит жишээ илтгэл, гишүүн орон нутгуудаас холбогдох илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны үйл ажиллагааны тайланг сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэх болно. Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурлын хөтөлбөр 12 сарын 11-ний өдөр Бүртгэл, Хүндэтгэлийн хүлээн авалт 12 сарын 12-ны өдөр Кёнсанбүг мужийн олон улсын чанартай урт дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга Тосгоны компани, хоршооллын бодлого/БНСУ-ын төлөвлөт санхүүгийн яам Тосгоны бизнесийн үйл ажиллагааны амжилтийн бодит жишээ илтгэл/Кёнсанбүг муж Тосгоны компани, хоршооллын хөгжлийн бодит жишээ илтгэл/Кёнсанбүг муж Бусад илтгэл Хэлэлцүүлэг, асуулт хариулт 12 сарын 13-ны өдөр Жэжү мужийн нэртэй газруудаарх аялал, оролцогчид нутаг буцах