동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Био эмчилгээ, аж үйлдвэрийн хорооны анхдугаар хурал болж өнгөрлөө.2014-10-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 bod_1412924311840.jpg   첨부파일 bod_1412924253831.jpg  

첨부파일

첨부파일

Өнгөрсөн 9 сарын 29-ний өдрөөс 10 сарын 2-ны өдрийг хүртэл БНСУ-ын Чүнчонбүг мужийн Чонжү хотноо Холбооны Био эмчилгээ аж үйлдвэрийн хорооны анхдугаар хурал болж өнгөрсөн. Уг хуралд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл болон 5 улсын 50 төлөөлөгч оролцлоо. Хурлын нээлтийн ажиллагаа Чүнчонбүг мужийн захирагчийн орлогчийн нээлтийн үг, Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын баярын мэндчилгээгээр эхэлж дараагаар нь БНСУ-ын Биотехнологийн судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Ём Ён Гил”Солонгосын био эмчилгээ аж үйлдвэрийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ “Солонгосын био аж үйлдвэрийн салбарыг төр засгаас дэмжиж тууштай хөрөнгө оруулалт хийсний үр дүнд шинэ технологи, холбогдох компаниуд олноор төрөх болсон. Тэрчлэн Солонгосын Засгийн газар улсын өрсөлдөх хүчийг сайжруулахын тулд био судалгаа боловсруулалтын парк, аж үйлдвэрийн паркийг байгуулан мужийн био аж үйлдвэрийг тэнцвэртэй хөгжүүлэхийг анхаарч байна” гэв. Хуралд Жолланам мужаас амьтны эм бэлдмэлийн төв байгуулах төсөл, Шиманэ мужаас арьс гоо сайхны төсөл хөтөлбөр, Приморийн хязгаарас шүд эмчилгээний технологи, Хэйлонжан мужаас эрүүл мэндийн систем, Монголоос био аж үйлдвэрийн компаниудийн тухай тус тус танилцуулсан. Дараагаар нь “Зүүн хойд Азийн бүсийн био эмчилгээ аж үйлдвэрийн харилаа, хамтын ажиллагаа” хэмээх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хурлын дараа зочид төлөөлөгчид К-Beauty галарей, Усун 2014-Олон улсын био аж үйлдвэрийн экспо, Чоннамдэ зэрэг газруудаар явж танилцав.