동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Олон улсын 6-р форум амжилттай болж өнгөрлөө.2014-09-03

Бичлэг оруулахAdmin_MN

Файл 첨부파일 bod_1409637454711.jpg   첨부파일 bod_1409549623661.jpg  

첨부파일

첨부파일

NEAR Холбоо ОХУ-ын Хабаровск хязгаартай хамтран Олон улсын 6-р форумыг Хабаровск хотноо зохион явууллаа. 8 сарын 27-28-ны өдрүүдэд болж өнгөрсөн уг форумд эрдэмтэн судлаач, Холбооны гишүүн орон нутгийн төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцов. Уг форумаар “Нэгэн Зүүн хойд Ази-Нэгэн хамтын нийгэмлэг хэмээх үндсэн сэдэв дор Зүүн хойд Ази ба Евроазийн хөгжлийн уялдаа холбоо, Зүүн тэнгис(Японы тэнгис)-ийн эргийн хөгжлийн шинэ хөдөлгүүрийг эрэлхийлэх нь, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Зүүн хойд Азийн үйл ажиллагаа гэсэн 3 дэд сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг тавигдав. Форумд Хабаровск хязгаарын захирагч Вячеслав Шпорт, Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Ли Ин Сон, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны R20 байгууллагын тэргүүлэгч Мишель Сабан, Ханс Зайдель сангийн тэргүүлэгч Бернхард Целигер, Солонгосын дипломат харилцааны нийгэмлэгийн тэргүүлэгч Жон Тэ Иг, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Шүрхүү, Инчон их сургуулийн багш Сон Вон Юн зэрэг хүмүүс илтгэгчээр оролцов.