동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн хойд Азийн хотын захирагч нарын форум Улаанбаатар хотноо боллоо.2014-08-22

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

8 сарын 18-19-ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүсийн хотын захирагч нарын форум(Northeast Asian Mayors' Forum) болж өнгөрлөө. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор болсон уг форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо. Тус форумд БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцжээ. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцсон бөгөөд Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю . UNESCAP, ICLEI, ADB зэрэг Зүүн хойд Азийн олон улсын байгууллагын хамтаар Олон улсын байгууллагын төлөөлж оролцсон. Уг форумыг цаашид 2 жил тутамд зохиохоор болсон бөгөөд дараагийн форумыг Улаанбаатар хотноо зохиох саналыг хуралд оролцогчид дэмжив.