동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны хурал болж өнгөрлөө.2014-08-22

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

Тус хурал нь энэ оны 7 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Магадан мужид зохиогдлоо. Хурал болох үеэр “Магадан-Олон улсын хөрөнгө оруулалтын анхдугаар үзэсгэлэн” болон Магадан хот байгуулагдсаны 75 жилийн ойн баярын арга хэмжээ мөн тохиов. Энэ удаагийн хурал байгалийн нөөц баялгийг боловсруулах арга замын тухай туршлагаа хуваалцаж, гишүүн орон нутгуудын хооронд түншлэлийн харилцааг тогтвортой үргэлжлүүлэх явуулах боломжийг олгосон арга хэмжээ боллоо. Хуралд Магадан мужийн засаг захиргааны төлөөллөөс гадна уул уурхайн салбарын компаний төлөөллийг оролцуулан тэдний санал бодлыг сонсов. Холбооны Хэрэг эрхлэх газраас орлогч дарга Ли Жун Хуан оролцож, Магадан мужийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх тухай болон NEAR Холбооны гишүүн орон нутгуудийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцов