동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “21 дүгээр зуун-хүмүүнлэгийн үнэ цэнэ” форумд оролцов.2014-08-22

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр нээлтийн ажиллагаа эхэлсэн “21 дүгээр зууны хүмүүнлэгийн үнэ цэнэ” сэдэвт форумд нээлтийн 6 илтгэл, 4 тусгай илтгэл, 3 дэд сэдвийн дагуу илтгэл, 2 дугуй ширээний ярилцлага, 6 тусгай дэд сэдвийн дагуу илтгэлүүд тавигдав. Дэд сэдэв тус бүрийн хурал 7 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Андун хотын соёл урлагийн ордон, Олон улсын харилцааны танхим, Күнз судлалын газар, Андун хотын иргэдийн танхим зэрэг газарт болж өнгөрлөө. Энэхүү форум нь “Орчин үеийн Күнзийн үнэ цэнэ” хэмээх сэдвийн дор явагдсан бөгөөд дотоод, гадаадын 120 гаруй эрдэмтэн судлаач оролцжээ. “Солонгосын оюун санааны соёлын сан”-гаас цаашид тус форумыг жил бүр “Күнзийн үнэт зүйлд түшиглэсэн Зүүн хойд Азийн үнэт зүйл нь дэлхийн соёл иргэншилд нөлөөлөх тухай” сэдвээр зохион явуулах болно гэж мэдэгджээ.