동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн”-д оролцов.2014-08-22

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Жун Хуанаар ахлуулсан тус газрын төлөөлөгчид 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хятад улсын Хэйлонжан мужийн Харбин хотод зохиогдсон “Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн”-д оролцов. Эхний өдөр хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсон бөгөөд 30-ны өдөр мужийн орлогч дарга Хао Хүй Рүнтай уулзан цаашид Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, ирэх 8 дугаар сард Хабаровск хотноо зохиогдох “NEAR Олон улсын форум”, 10 дугаар сард Жолланам мужид болох Холбооны Бүгд хуралд оролцохыг хүсэв. Хэйлонжан мужид айлчилсны дараа 7 дугаар сарын 1-ний өдөр Жилинь мужийн Жанчүн хотын Нанхү зочид буудалд тус мужийн гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бао Шян, орлогч дарга Ван Цэ Вэй болон бусад албаны хүмүүстэй уулзсаны дараагаар хүлээн авалтад оролцов. Энэ уулзалтаар Жилинь мужийн удирдлагуудыг 10 дугаар сард Солонгосын Жолланам мужид болох Холбооны Бүгд хуралд оролцох, мөн түүнчлэн тус Холбооны гишүүнээр элсэхийг санал болгоход нааштайгаар хүлээн авч Бүгд хуралд оролцох болно гэж мэдэгджээ.