동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дэгү, Кёнсанбүг мужид “Дэлхийн усны форум 2015” зохиогдохтой холбоотой арга хэмжээнд оролцов.2014-08-22

Бичлэг оруулахAdmin_MN

Файл

2015 оны Дэлхийн усны форумыг Солонгосын “Газар нутаг, тээврийн яам”, Байгаль орчны яам, Дэгү хотын захиргаанаас хамтран зохион явуулах бөгөөд энэ арга хэмжээ эхлэхэд 300 өдөр үлдсэнтэй холбогдуулан тус форумыг амжилттай зохион байгуулахыг бэлгэдэж, үүнд ард иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээг Дэгү хотноо зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд хүссэн хэн бүхэн оролцож болохуй нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. Гёнсанбүг мужийн Захиргаа, удирдлага хариуцсан орлогч дарга Жү Наг Ён мэндчилж үг хэлэхдээ “Ирэх жил манай хотод зохиогдох Дэгү, Гёнсанбүг-Дэлхийн усны форум нь Солонгос улсын усны аж үйлдвэрийн хөгжлийн суурийг тавих болно” гээд “Холбогдох байгууллагууд сайтар бэлтгэхээс гадна иргэд та бүхэн олноор анхааран соёрхоно уу” гэжээ. Мөн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Дэлхийн усны форум”-ыг амжилттай зохион явуулахын тулд Холбооны гишүүн орон нутгуудыг идэвхтэй оролцуулах, дэмжиж туслах талаар хүсэлт уламжлах болно” гэв.