동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчид Тэжон хотын Со дүүрэгт айлчлав.2014-12-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 훕스굴대전방문_1419235300068.jpeg   첨부파일 훕스굴대전방문_1419235298014.jpeg   첨부파일 훕스굴대전방문_1419235296115.jpeg  

첨부파일

첨부파일

첨부파일

Монгол улсын Хөвсгөл аймаг, Солонгос улсын Тэжон хотын Со дүүрэг 2011 онд анх найрамдалт харилцаа тогтоосноос хойш идэвхитэй хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагаа нь төр захиргаа, эрүүл мэндийн салбарт түлхүү өрнөж ирсэн бөгөөд энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Со дүүргийн Засаг даргын урилгаар тус дүүрэгт албан айлчлал хийв. Айлчлалын үеэр Со дүүргийн захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг төр захиргааны удирдах байгууллагууд, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хот байгуулалт болон шинжлэх ухаан технологийн байгууллагуудад зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах, ямар арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар удирдлагуудтай нь уулзаж ярилцан санал солилцов. Өнгөрсөн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр харилцан төлөөлөгч солилцохын зэрэгцээ төрийн албан хаагчдад зориулсан богино хугацааны сургалт, Со дүүргийн эмч мэргэжилтнүүдийн үзлэг эмчилгээ, сайн дурын үйл ажиллагаа зэрэг бодитой ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжүүлж, Хөвсгөл аймгийн эмч нарыг Со дүүргийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлж дадлагажуулах, боловсролын салбарт оюутан, сурагч солилцооны хөтөлбөр гэх мэт ажлуудыг шинээр хэрэгжүүлэх тухай асуудлаар ярилцан ирэх жилээс туршилтын байдлаар эхлүүлж үзэхээр тохиролцлоо.