동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа.2014-12-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 bod_1418880906461.jpg   첨부파일 bod_1418880905102.jpg   첨부파일 bod_1418880907061.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас гишүүн орон нутгуудын 14-18-ны насны сурагчдийн дунд Зүүн хойд Азийн сэдэвт 2 дахь удаагийн эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ. Зүүн хойд Азийн сэдэвт чөлөөт бичлэгийн энэхүү уралдааныг өнгөрсөн 7 сараас 10 сарыг хүртэл зарласан бөгөөд уралдаанд Монгол улсаас 5, ОХУ-аас 22, БНСУ-аас 9, БНХАУ-аас 6, Япон улсаас 4 буюу нийт 46 сурагч оролцов. Тэргүүн байрт БНСУ-ын Пухан хотын охидын ахлах сургуулийн 1-р ангийн сурагч Хо Сон Ён шалгарч, дэд байрт улс бүрээс тус бүр 1 сурагч шалгарав. Үүнд Монгол улсаас С.Батцэцэг, ОХУ-аас Сиза Александра, БНСУ-аас Пак Сү Вуан, Япон улсаас Мишими А-Уй, БНХАУ-аас Жан Ви Эн нар тус тус шалгарав. Уралдаанд байр эзэлсэн бүтээлүүдийг тус Холбооны сэтгүүлийн ээлжит дугааруудад гаргах болно. БНСУ-аас оролцож, тэргүүн болон дэд байрыг эзэлсэн Хо Сон Ён, Пак Сү Вуан сурагчдад шагналыг газар дээр нь гардуулсан бөгөөд бусад орноос байр эзэлсэн сурагчдын шагналыг шуудангаар явуулах болно.