동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид “Далайн торгоын зам-2014” симпозиумд оролцов.2014-12-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 bod_1418880248813.jpg   첨부파일 bod_1418880248168.jpg   첨부파일 bod_1418880247533.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

БНСУ-ын Кёнсанбүг мужаас зохион явуулж, Кёнбүг Илбо өдрийн сонины газраас удирдан явуулсан шинэ торгоны замд суурилсан Евразийн санаачлага сэдэвт “Далайн торгоны зам-2014” симпозиум” 12 сарын 16-ны өдөр Кёнжү хотын Хёндо зочид буудалд болж өнгөрлөө. Энэхүү симпозиумыг 2014 оны Далайн торгоны зам-Дэлхийг тойрох аянаар дамжуулан Солонгосын торгоны замын мөрийг судлан Евразиийн шинэ торгоны замын үеийг нээх бодлогын талаар хэлэлцэх үүднээс зохиожээ. Нээлтийн ажиллагаанд “Далайн торгоны зам 2014-Дэлхийг тойрох аян”-ы ахлагч, БНСУ-ын Далйн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн хариуцлагатай судалгааны ажилтан Ким Үн Со доктор тэрхүү аяны тайланг тавьсан ба өнгөрсөн жил хуурай зам дагасан торгоны замын аяны ахлагч, Дунгүк их сургуулийн Евразийн торгоны заын судалгааны институтийн захирал Юн Мён Чоль багш “Евразийн торгоны замын бидэнд өгөх ач холбогдол” сэдвээр нээлтийн илтгэл тавив. Энэхүү симпозиумыг Кёнсанбүг мужаас хэрэгжүүлдэг “Солонгосын торгоны зам төсөл”-ийн үр дүн, зорилтыг тайлагнахын зэрэгцээ Солонгосын засгийн газрын “Евразийн санаачлага” бодлогыг орон нутгийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж болх тухай аргыг гаргаж, бодлогын чиглэлийг хэлэлцэх үүднээс зохиожээ. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчид симпозиумд оролцсноор Евразийн эрин үед NEAR Холбоо ямар үүрэгтэй болохыг судлах завшаан болов.