동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын гадаад ажилчид Кёнсанбүг мужийн захиргаагаар айлчлав.2014-12-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20141211_141107.jpg   첨부파일 20141211_111011.jpg   첨부파일 20141211_110521.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллаж буй гишүүн орон нутгийн төрийн албан хаагчид 12 сарын 10-ны өдөр Кёнсанбүг мужийн захиргаагаар айлчлав. Айлчлалын гол зорилго нь Кёнсанбүг мужийн захиргааны бүтэц, үйл ажиллагаа, нэн ялангуяа Солонгосын цахим засаглалын системийн талаар судлах байлаа. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд тус мужийн ИТХ болон гал түймрийн аюулаас хамгаалах төвөөр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, энэ үеэр цахим системийн хэлтсээс мужийн иргэдэд зориулан сургалт явуулж буйг газар дээр нь үзэж сонирхов. Түүнчлэн Кёнсанбүг мужийн Гадаад худалдаа, хамтын ажиллагааны хэлтсийн удирдлагуудтай уулзан олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодол солилцож, үүний дараагаар Дэгү хотын аялал жуулчлалын гол газруудаар явж үзжээ. Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчид Кёнсанбүг мужийн захиргаагаар ийнхүү айлчилснаар Солонгосын төрийн албан хаагчийн ажиллах орчин нөхцөл, захиргаа удирдлагын бүтэц, үйл ажиллагаа зэргийг өөрийн оронтой харьцуулан мэдэж авсан үр дүнтэй ажил болов.