본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Гамшгаас сэргийлэх хорооны 17-р хуралд оролцлоо.

2019-03-12

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Тус газрын Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ким Ён Хи болон япон хэлний мэргэжилтэн Сун Ми Гён нар 3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Япон улсын Хёго мужид болсон Гамшгаас сэргийлэх хорооны 17-р хуралд оролцов. Энэ удаагийн хуралд Монгол, Солонгос, Орос, Хятад, Япон 5 улсын 14 орон нутгийн 30 хүн оролцов.



Хёго муж 2002 оноос Гамшгаас сэргийлэх хорооны зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд “Ханшин Аважид болсон хүчтэй газар хөдлөлт(1995. 1. 17)-өөс үүдсэн сургамжаас олж авсан гамшгаас сэргийлэх чиглэлийн туршлагаасаа жил бүр NEAR-ын гишүүн орон нутгуудтай хуваалцаж байна.



Гамшгаас сэргийлэх хорооны хурлаар зочид төлөөлөгчид гамшгаас сэргийлэх, гамшгийн аюулыг бууруулах чиглэлийн “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв”, “Мики гамшгаас сэргийлэх нэгдсэн парк”-ийн гал хамгааллын сургууль ба газар хөдлөлтийг бодитоор мэдрүүлэх байгууламж, Нужима газрын хавтангийн парк зэрэг газруудаар явж танилцав. Түүнээс гадна “Финикс гамшгаас сэргийлэх систем”-тэй танилцаж, Хёго мужийн гамшгаас сэргийлэх, гамшгийн аюулыг бууруулах тухай лекц сонсов.