
12 дугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын гишүүн орон нутгуудыг төлөөлж NEAR ХЭГ-т ажиллах Хэйлонжан мужийн захиргааны албан хаагч Ри Ян захирамжаа гардан авлаа. Тэрээр цаашид 1 жилийн хугацаатайгаар тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст ажиллах бөгөөд Хятад улсын орон нутгуудтай холбоотой ажиллах юм. Тухайлбал 2019 оны 6 дугаар сард Хэйлонжан мужийн Сүфэнхо хотноо NEAR Холбооны Тээвэр ложистикийн хорооны 1-р хурал болох ба хурлын бэлтгэлийг хангахад тэрээр их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.