동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

7 дахь удаагийн Дэлхийн усны форум болж өнгөрлөө.2015-04-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20150413_190757.jpg   첨부파일 DSC_0108.JPG   첨부파일 WATER FORUM1.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일


7 дахь удаагийн Дэлхийн усны форум “Ирээдүйн төлөөх ус” хэмээх сэдвээр 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл 6 өдрийн турш БНСУ-ын Дэгү хот, Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо болж өнгөрлөө. Уг форум нь усны салбарын хамгийн том арга хэмжээний хувьд 1996 оноос Дэлхийн усны хороо(World Water Council, WWC)-ноос тус форумыг санаачлан байгуулж, 1997 онд Мороко улсад анхдугаар форумыг зохиосны дараа 3 жил тутамд зохиох болсон. Түүнээс гадна “Дэлхийн усны өдөр”-ийг жил бүрийн 3 сарын 22-ны өдөр тэмдэглэх болсон. Энэ удаагийн форум сэдэв, бүс, улс төр, шинжлэх ухаан технологи гэсэн үндсэн 4 ангиллаар болохоос гадна ард иргэдийг оролцуулсан 300 гаруй хуралдаан болсон. Форумын үеэр кино, хөгжмийн наадам зэрэг албан болон албан бус арга хэмжээнээс авахуулаад 900 гаруй компани оролцсон үзэсгэлэн яармаг нээгдсэн. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар байдаг Кёнсанбүг мужид энэхүү форум болж байгаатай холбогдуулан форумд оролцох зочид төлөөлөгчдийг онгоцны буудаас угтах, тэдэнд хэлмэрчлэх зэргээр туслалцаа үзүүлэв.