동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Жон Жэ Вон томилогдлоо.2015-04-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_3890.JPG   첨부파일 IMG_3891.JPG  

첨부파일

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд Жон Жэ Вон томилогдлоо. Тэрээр БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийг хятад хэл судлалын бакалавр, Тайвань улсын Үндэсний улс төрийн их сургуулийг хууль зүйн ухааны магистр, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийг улс төрийн ухааны доктор зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн. 1978 онд БНСУ-ын Гадаад харилцааны яаманд ажиллах болсны дараагаар БНХАУ дахь БНСУ-ын яаманд 2-р нарийн бичгийн даргаар, АНУ-ын Оакланд хот дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт консулаар, 2011 оны 8 сараас энэ оны 3 сарыг дуустал БНХАУ-ын Шанхай хот дахь БНСУ-ын Консулын газарт Ерөнхий консулаар тус тус ажиллаж ирсэн туршлагатай дипломатч юм. NEAR Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дипломат албанд удаан ажилласан туршлага, мэдлэгтэйн хувьд Жон Жэ Вон дарга их хувь нэмэр оруулах юм. Тэрээр Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандааХолбооны гишүүний хүрээг нэмэгдүүлэх, Салбар хорооодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Олон улсын форум, Холбооны Ажлын хорооны үйл ажиллагааг бодитой болгох талаар онцлон хэлэв. Нэн ялангуяа 21-р зуунд Ази Номхон далайн зууныг угтан Холбооны гишүүн орон нутгуудын хөгжил, дэвшлийн төлөө шинэлэг харилцаа, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр гарган гишүүн орон нутгуудын төрөл бүрийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулахад анхаарна гэв.