동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Гамшгаас сэргийлэх хорооны 13 дахь удаагийн хурал болж өнгөрлөө.2015-03-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 방재분과위_사진5.jpg   첨부파일 방재분과위_사진6.jpg   첨부파일 방재분과위_사진4.jpg   첨부파일 방재분과위_사진3.jpg   첨부파일 방재분과위_사진1.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

Холбооны гамшгаас сэргийлэх хорооны хурал 3 сарын 9-ний өдрөөс 12-ны өдрийг хүртэл Япон улсын Хёго мужид болж өнгөрлөө. Гамшгаас сэргийлэх хорооноос Холбооны гишүүн орон нутгуудын гамшгаас сэргийлэх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор онол практик хосолсон арга хэмжээг 2002 оноос эхлэн зохиож байна. Энэ жил 1995 оны 1 сарын 17-ны өдөр болсон “Ханшин Аважигийн хүчтэй газар хөдлөлт”-ийн 20 жилийн ой тохиож буйгаар онцлог юм. Хуралд БНХАУ-ын 5, БНСУ-ын 5, Монгол улсын 9 орон нутаг буюу нийт 3 улсын 19 орон нутгаас 32 хүн оролцжээ. Хёго муж газар хөдлөлттэй холбогдох туршлага сургамж ихтэйн хувьд гамшгаас сэргийлэх чиглэлийн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд гамшгаас сэргийлэх байгууламжтай танилцах, гамшигийг бодитоор мэдрүүлэх туршилтын газартай танилцах зэрэг хөтөлбөр багтсан. Эхний өдөр зочид төлөөлөгчид “Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв”-өөр айлчлан газар хөдлөлт болсон тухайн үеийн бичлэгийг үзэхийн зэрэгцээ гамшгаас сэргийлэх болон гамшиг ослын үед авах арга хэмжээ зэрэг Хёго мужийн туршлагаас сурч мэдэж авсан. Дараагийн өдөр нь Хёго мужийн гамшгаас сэргийлэх төв, Кобэгийн боомт дахь Газар хөдлөлтийн дурсгалт парк, Кобэ хотын аюулыг хянах төвөөр айлчилсан. Энэхүү арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид Хёго мужийн гамшгаас сэргийлэх тэргүүний бодлого, арга туршлагаас суралцлаа гэж өндөр сэтгэгдэлтэй байв. Сүүлийн үед тус хорооны арга хэмжээнд Монгол улсаас олноор оролцож байна. Ялангуяа энэ удаад оролцогчдийн тэн хагас нь Монголчууд байв. Өнгөрсөн жилийг хүртэл Монголын оролцогчид хурлын материал монгол хэлээр гардаггүй, мөн хурлын үеэр монгол хэлний орчуулагч байхгүй орос хэлээр сонсох зэрэг бэрхшээлтэй тулгардаг байсан бол энэ удаад NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас аман болон бичгийн орчуулгийн дэмжлэг үзүүлэв.