동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Сапппоро хотод айлчлав.2015-03-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1425034775099.jpeg   첨부파일 1424827369015.jpeg   첨부파일 1424879604155.jpeg   첨부파일 1424879611088.jpeg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

2 сарын 26-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны багын дарга Пак Сон Мин тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Саппоро мужид төв нь байдаг Дэлхийн өвлийн хотуудын захирагч нарын хуралд оролцов. Энэ удаагийн айлчлалын зорилго орон нутгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, гишүүнчлэлийн хураамж зэргээс туршлага солилцох байлаа. Дэлхийн өвлийн хотуудын захирагч нарын хурал 1981 онд Япон улсын Саппоро хотын санаачлагаар байгуулагдаж 1982 онд 6 улсын 9 хот оролцсон анхдугаар хурлыг зохион явуулсан. 1997 оноос НҮБ-ын Зар сурталчилгааны газар болон Эдийн засаг нийгмийн удирдах зөвлөлд төрийн бус байгуулалгаар бүртгүүлсэн. Одоо Ази, Америк, Европ зэрэг 9 орны 20 хот гишүүнээр элссэн бөгөөд төв нь Саппоро хотын захиргааны ордонд байрлахаас гадна хурлын даргаар Саппоро хотын захирагч, мөн хотын Тамгын газрын дарга тус төвийн даргаар тус тус ажиллаж байна. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Өвлийн хотуудын захирагч нарын хурлыг хариуцсан Саппоро хотын захиргааны ажилтан болох Ишида Юкиши, Кено Юшинуриши нартай уулзан мэдээлэл, санал бодол солилцов. Энэхүү айлчлалын өмнө Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Солонгосын орон нутгийн захирагч нарын нийгэмлэг, Хоккайдагийн их сургуулиас хамтран зохион явуулсан олон улсын эрдэм шинжилгээний семинарт оролцов. Энэ үеэр Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс NEAR Холбоог танилцуулж, Зүүн хойд Азийн орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар судалгаа хийхийг хүсэв.