동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Дэлхийн усны форумын хүрээнд 4 дэх удаагийн орон нутгийн захирагч нарын бага хурал болно.2015-03-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 LRA_2nd invitation_EN_for email.pdf   첨부파일 brochure_EN_email.pdf  

※ Уг мэдээг БНСУ дахь ICLEI байгууллагын хүсэлтээр тавьсан тул NEAR Холбооны үйл ажиллагаатай хамааралгүй болно. ※ Арга хэмжээний талаарх лавлах бол дараах хаягаар холбогдоно уу. Дэлхийн усны форум Дэлхийн усны хороо байгуулагдсны дараа жил буюу 1997 онд Дэлхийн усны форумыг зохиох санаачлага гарсан. Дэлхийн усны форум усны салбарт олон улсын хамгийн том арга хэмжээ болохын хувьд дэлхий нийтээр усны асуудлыг хамтаар хэлэлцэх зорилгоор 3 жил тутамд 3 дугаар сарын 22-ны Дэлхийн усны өдрийн өмнө юмуу хойно болдог олон улсын хурал юм. Дэлхийн усны форум улс төрийн процесс(Political Process), бүс бүрээрх процесс, сэдэв бүрээрх процесс(Thematic Process) гэсэн ангиллуудаас бүрдэх ба дэлхийн 150 гаруй орны яамны сайд, Парламентын гишүүн, Орон нутгийн захирагч зэрэг хүмүүс оролцдог. Сэдэв бүрээр, ард иргэд, хувийн хэвшил, их дээд сургууль хамтран оролцдог холимог хэлбэрийн олон улсын хурал юм. Улс төрийн процесс ангилал Улс төрийн процесс ангилалын хурал нь аливаа нэг улсын төрийн тэргүүнээс авахуулаад яамны сайд, Парламентын гишүүн, Орон нутгийн захирагч хүртэл улс төрийн бүхий л талууд нэгэн дор цугладаг, харилцааны талбар юм. Энэхүү хурлаар сэдэв, бүс, шинжлэх ухаан технологи бүрээрх чиглэлээр хэлэлцсэн үр дүн улс төрийн мэдэгдэл болон гарахын хувьд эцсийн зөвшилцөл ба үүгээр дамжуулан улс орнуудын бодлого боловсруулагчдийн усны талаарх ойлголт ухамсрыг нэмэгдүүлж, устай холбогдох бодлогын санал гаргах, батлах үйл ажиллагааг дэмждэг. ICLEI байгууллагын БНСУ дахь салбараас зохион явуулах энэ удаагийн Дэлхийн усны 7-р форумын орон нутгийн захиргаадын процесс ангиллын хуралд форумыг зохион байгуулагч тал болох Дэгү хот, Кёнсанбүг муж Water Concensus аварга хотуудаас авахуулаад дэлхийн олон орон нутгаас оролцоно. Уг процесст орон нутгийн захирагч нар илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд усны талаарх бодит асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй орон нутгийн шатанд усны асуудлыг бодитоор шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм. < Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу>”Орон нутгийн процесс” хурлын урилга (http://www.slideshare.net/iclei-korea/7-4-2) Дэлхийн усны форумын вэбсайт (http://worldwaterforum7.org/introduce/program/political.asp) * БНСУ дахь ICLEI байгууллагын салбарын ажилтан Хо Жон Юн, Утас(Факс): 031-255-3257(031-256-3257) / мэйл хаяг: iclei.korea@iclei.org