동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ICLEI 2015-Дэлхийн чуулга уулзалт болно.2015-03-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 이클레이 세계총회 웹자보_최종.zip  

※ Уг мэдээг БНСУ дахь ICLEI байгууллагын хүсэлтээр тавьсан тул NEAR Холбооны үйл ажиллагаатай хамааралгүй болно. * Хэзээ, хаана: 2015 оны 4 сарын 8-12-ны өдрүүдэд БНСУын Сөүл хотын Тундэмүн дизайн плаза, Сөүлийн талбай) * Зохион байгуулагч: ICLEI , Сөүл хотын захиргаа * Сэдэв: (Sustainable Solutions for an Urban Future) * Оролцох хүрээ: ICLEI –н гишүүн орон нутгууд, Олон улсын байгууллага, холбогдох ТББ, усны салбарын мэргэжилтэн зэрэг 2000 гаруй хүн * Зорилго - Нэгдсэн хурал, сэдэв бүрээрх салбар хурал, дугуй ширээний ярилцлага, семинар зэрэг арга хэмжээгээр дэмжуулан орон нутгийг тогтвортой хөгжүүлэх чадварыг бэхжүүлэхийг эрэлхийлнэ. - Тогтвортой хөгжлийн тулд стратегийн төлөвлөгөөг гаргах талаар судлах зэргээр тив бүсийн тогвортой хөгжлийн тулд дэлхийн орон нутгийн захиргаадын цаашдын бодлогын чиглэлийг зөвшилцөх - Гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааг эрэлхийлэх - Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тулд хотуудын үүргийг олон улсын нийгэмд онцлон тавих * Агуулга -8 хэлэлцэх зүйлийг сэдэв болгон нэгдсэн хурал, салбар хурал зохиох - Дугуй ширээний ярилцлага, семинар зохиох(Сөүл хотын тогтвортой хөгжлийн үлгэр жишээ газартай танилцах) - ICLEI Дэлхийн удирддах зөвлөл болон бүс бүрээрх хэрэгжүүлэх хорооны анхдугаар хурал -‘ICLEI стратегийн төлөвлөгөө(ICLEI Strategic Plan)’-г хэлэлцэх, батлах -Тусгай хөтөлбөр: Семинар, үзэсгэлэн, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хотуудын захирагч нарын зөвлөл, эрдэмтэн судлаачдын симпозиум(Researchers' Symposium), Хотын байгаль(Urban Nature) сэдэвт форум 8 хэлэлцэх зүйлийг сэдэв болгон нэгдсэн хурал, салбар хурал зохиох ※ Арга хэмжээний онцлог : 3 жил тутамд зохиогддог бөгөөд гишүүн орнуудын чуулга уулзалт, гишүүн хот, орон нутгийн захиргаа, сургууль, ард иргэдийн төлөөлөл зэрэг түншлэгчид цуглан орон нутгуудийн тогтвортой хөгжлийн тэргүүний бодлого, амжилтын талаарх мэдээлэл харилцан солилцох талбар юм. 2015 он бол тус ICLEI байгуулагдсны 25 жилийн ой тохиож буй гэдгээр онцлог юм. * Бүртгэх 1) Бүртгэл: ICLEI 2015-Дэлхийн чуулга уулзалтын албан ёсны сайт руу орж бүртгүүлнэ. (1) вэбсайтын хаяг: http://worldcongress2015.iclei.org/ko/1430-2 (2) бүртгэл хураамжгүй ※ Бүртгэж дуусах өдөр - 3/24-ний өдөр 2) Эрт бүртгүүлбэл Дэлхийн чуулга уулзалтын аппликейш(Mobile APP) татаж авах эрхийг өгнө. ※ Дэлхийн чуулга уулзалтын апликэйшн: Чуулга уулзалтын нээлтийн өмнө болон чуулга уулзалтын үеэр холбогдох төрөл бүрийн мэдээллээр хангах, бусад оролцогчидтой мэссэжээр харилцах боломжтой 3) Лавлах * Ким Жи Хи (ICLEI БНСУ дахь салбарын ажилтан) Утас(факс): 031-255-3257(031-256-3257) / мэйл хаяг : iclei.korea@iclei.org